“Хүүхдэдээ бахархан дуурайх аав ээж нь байя” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцагчдын эцэг эхийн нэгдсэн уулзалтыг 2019 оны 11-р сарын 15 ны өдөр зохион байгуулж энэ хичээлийн жилд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа. Уулзалтын үеэр бидэнтэй хамтран ажилладаг Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газрын нөхөн үржихүйн кабинетийн эмч мэргэжилтнүүд эцэг эхчүүдэд зөвлөгөө өглөө. Тус уулзалтанд 1-р курсийн 90 гаруй эцэг эхийн төлөөлөл оролцож хүүхдийнхээ сурлага хүмүүжлийн талаар багш нартай уулзан, мэдээлэл зөвлөгөө авч сургуулийн үйл ажиллагаа, сурах орчинтой танилцсандаа сэтгэл хангалуун байлаа.