ОЮУТАН ЗАЛУУЧУУД УРГАЦ ХУРААЛТЫН АЖИЛД ОРОЛЦСОНДОО БАЯРТАЙ БАЙНА.

Манай сургуулийн багш, оюутан суралцагчид улс орон даяар өрнөж байгаа ургац хураалтын ажилд идэвхтэй оролцлоо.  Ургац хураалтанд нийт 150  гаруй суралцагчид Дархан Уул аймгийн Орхон сумын 4 аж ахуй нэгж байгууллагын 70 га талбайд ажиллаж 1750 гаруй тонн төмс,  хүнсний ногоог хаягдал, хорогдолгүй хураан авч дуусгалаа. Ургац хураалтын явцад оюутан сурагчид зөрчил дутагдал гаргалгүй ажиллаж, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулсандаа сэтгэл өөдрөг байна.

Ургац хураалтын ажилд гар бие оролцсон нийт оюутан суралцагчид болон хариуцан ажилласан багш нартаа сургуулийн захиргаанаас талархал илэрхийлэн сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.