Багш ажилтнуудын урлагийн наадамд мэргэжлийн тэнхимийн баг тэргүүллээ.
Сургуулийн түүхт 35 жилийн ойн баяр, Монголын багш нарын өдрийг тохиолдуулан багш, ажилтны авьяасыг нээх, хөгжүүлэх, хамт олны идэвх хамтын оролцоог нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Залуучууд театртай хамтран багш ажилтнуудын урлагийн наадмыг зохион байгууллаа. Тус наадамд сургалтын алба, захиргаа аж ахуйн ажилтнууд, ерөнхий эрдэм, мэргэжлийн тэнхимийн багш ажилтнууд багийн мэндчилгээ, гоцлол дуу, хөгжим, хамтлаг бүжиг, хамтлаг дуу гэсэн төрлүүдээр өрсөлдөн багийн нийлбэр дүнгээр мэргэжлийн багш нарын баг тэргүүллээ.