“Аз жаргалын зураг” флаш моб нөлөөллийн арга хэмжээнд оролцов.
Дархан хот үүсгэн байгуулагдсаны түүхт 58 жилийн ойн өдөрт зориулсан “АЗ ЖАРГАЛЫН ЗУРАГ” флаш моб амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд манай сургуулиас 50 гаруй оюутан суралцагчид идэвхтэй оролцож гар утас, интернет цахим хэрэглээгээ хязгаарлан гэр бүлдээ цаг зарцуулахыг уриалж флаш моб хийлээ.