Манай суралцагчид батлан илэрхийлэлт өргөлөө
2019-2020 оны хичээлийн жилд манай сургуульд шинээр элсэн суралцаж буй суралцагчдын батлан илэрхийлэлт өргөх ёслолын үйл ажиллагаа 2019 оны 11 сарын 15 нд болж, 300 гаруй оюутан суралцагч оролцож, эцэг эх, эрдэмтэн багш нарынхаа өмнө сонгосон мэргэжилдээ эзэн нь болж сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж сурч боловсрон төлөвшихөө батлан илэрхийллээ. Ёслолын үйл ажиллагааг нээж сургуулийн захирал Б.Нарантуяа үг хэлэн оюутан суралцагчдад сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсч, “Дуулах өв” дууны дугуйлангийн суралцагчид ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!