“Үндэсний мэргэшлийн хүрээ” төслийн сургалт
БСШУСЯам Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ L2766-MON”-ийн МЭРГЭШЛИЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭ (МҮХ)-Г танилцуулах хэлэлцүүлэг 2019 оны 10-р сарын 12 ны 10 цагт ШУТИС-ын Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль-д зохион байгуулагдлаа.Тус сургалтанд сургалтын алба хариуцсан менежер Л.Энхмаа, мэргэжил, ерөнхий эрдмийн тэнхимийн 8 багш хамрагдлаа.
Хэлэлцүүлгийн гол зорилго нь үндэсний боловсролын тогтолцооны шинэчлэлийн хүрээнд дотоод, гадаад чанарын баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэх, ҮМХ-г бий болгон хэрэгжүүлэх нь ажиллах хүчний хил дамнасан шилжилт хөдөлгөөн, Монгол Улсын боловсролын зэрэг, гэрчилгээг бусад оронд хүлээн зөвшөөрүүлэх ач холбогдолтой бодлогын баримт бичиг юм.
Сургалт хэлэлцүүлгийг БСШУС-ын сайдын 2018.10.16-ны өдрийн А/652 тоот тушаалаар үндэсний мэргэшлийн хүрээг бий болгож хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүний дараах нэр бүхий багш нар удирдан зохион байгуулж явууллаа.Үүнд:
• Д.Сарангэрэл МУИС-ийн ШУС-ийн химийн тэнхимийн эрхлэгч
• Э. Эрдэнэхүү ШУТИС-ийн Холбооны сургуулийн дэд захирал
• М. Энхээ БСШУСЯ-ны дээд боловсролын бодлогын газрын мэргэжилтэн