Түншлэгч байгууллагуудтай хамтран сургалт явууллаа.

Дархан Политехник коллежоос нийгмийн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинээр элссэн суралцагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжилдээ дур сонирхолтой болоход нь нөлөөлөх, багш, инженер техникийн ажилтнуудад харилцан мэдлэг, туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Дархан Ус суваг” ХК, “Дархан Нэхий” ХК, “ДСЦТС” ХК, “Дорнын Өргөө” ХХК, үсчин гоо сайхны “Гоо наран” салонтой хамтран сургалт зохион байгуулж, барилгын бетон арматурчин, барилгын цахилгаанчин, барилгын сантехникч, оёмол бүтээгдэхүүний оёдолчин, үсчин мэргэжлийн ангид элсэн суралцаж буй 100 гаруй суралцагч хамрагдлаа.
“Дархан Ус суваг” ХК-ийн УХА-ны дарга Т. Буяндэлгэр, АТА-ны дарга Ч. Нацаг-Юм, “ДСЦТЦ” ХК-ийн Засвар угсралтын инженер Батсайхан, Автоматикийн инженер Батхишиг, “Дорнын Өргөө” ХХК-ийн инженер Бат-Эрдэнэ нар ажлын байран дээр сонирхолтой сургалт зохион байгуулсан бол “Дархан Нэхий” ХК-ийн Т. Сонинбаяр, оёдлын үйлдвэрийн дарга М. Шүрэнцэцэг нарын танилцуулах хичээл, “Гоо наран” салоны үсчин Ж. Ууганбаярын эрэгтэй үс засалтын үзүүлэх хичээлүүд сургууль дээр явагдлаа. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ур чадвартай, зөв хандлагатай мэргэжилтэй боловсон хүчин бэлдэхэд хувь нэмрээ оруулж, сэтгэл гарган хамтран ажилласан мэргэжлийн багш, инженер техникийн ажилтнууддаа сургалтад хамрагдсан оюутан суралцагчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.