Оюутны дотуур байрны хамт олны зорилго нь хүн бүрт хүрч үйлчлэх , зөв боловсон харьцах, хоёр дахь гэр болсон оюутны байрныхаа цэвэр тохилог, ая тухтай орчинг бүрдүүлэх, хэрэгтэй үед нь туслаж дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд сургуулийн захиргаа, багш, ажилчид, суралцагчид хамтран ажиллаж байна.
Нийт 2 багш, нэг үйлчлэгч, 2 тогооч, 4 оюутны зөвлөлтэй үйл ажиллагаа явуулж байна.
Хүчин чадал
Оюутны дотуур байр нь 250 хүний багтаамжтай. Тус бүр нь 30 м2 талбайтай 27 өрөөтэй, нэг оюутанд 4 м2 талбай ноогдож байна. Бүх өрөө нь дотроо ариун цэврийн өрөө угаалтууртай. Нэг тасагт 6 оюутан амьдрах бөгөөд дулаан төв шугаманд холбогдсон халуун хүйтэн хэрэглээний цэвэр усаар бүрэн хангагдсан,өрөө бүр цонхтой агаарын чийгшил, гэрэлтүүлэг зохих норматив,стандартын шаардлагыг бүрэн хангасан болно.
Онцлог
давуу тал Сургуулиас 50 алхамын зайтай.
- Давхар болгондоо хөгжлийн танхимуудтай.
- Өндөр хурдны Wi Fi интернет үйлчилгээг багш, оюутнууддаа үнэ төлбөргүй үйлчилдэг. Олон сувгаар телевиз үзэх, мэдээлэл авах боломжтой.
- Давхар бүрт камерийн хяналтын систем нэвтэрсэн.
- Цэвэршүүлсэн усны төхөөрөмж суурилуулсан.
- Мөн байрныхаа оюутнуудын тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж өрөө тус бүрийг иж бүрэн тавилгаар тохижуулсан /ор, сандал, ширээ, өлгүүр, хувцасны шкаб, орны бүтээлэг, цонхны хөшиг/.
- 4-н шүршүүр бүхий халуун усны өрөөтэй.
- Хагас автомат 2 угаалгын машинтай хувцас угаалгын газартай. Мөн хувцас хатаалга болон индүүдлэгийн өрөөтэй.
- 30 хүний суудалтай номын сан, уншлагын танхимтай.
- Гадна спортын тоглоомын талбайтай.
- Эцэг эхийн уулзалтын болон, амралтын өрөөтэй.
Чөлөөт цаг
Оюутан суралцагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, зорилготой бүх төрлийн спортын болон урлагийн, танин мэдэхүйн уралдаан тэмцээнийг 7 хоног бүр тогтмол зохион байгуулдаг.
Хичээлийн жилийн эхэнд дотуур байрны оюутны зөвлөлөө сонгож хийх ажлын төлөвлөгөө гарган төлөвлөгөөний дагуу ажиллаж, тайлан мэдээгээ тухай бүрт нь гаргаж ажилладаг. Тухайлбал:
- 09 р сард танилцах үдэшлэг
- 10-р сард “Урлагийн наадам”
- 11-р сард спортын тэмцээн уралдаан
- 12-р сард “ Шилдэг өрөө тасаг” шалгаруулж шагнаж урамшуулдаг.
Хичээлийн жилд дунджаар эрүүл мэнд, хууль эрх зүй, хүүхдийн эрх хамгаалал, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 10-14 удаагийн сургалт мэдээллийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг.
Оюутны байрны
бүртгэл
Оюутны байрны бүртгэл жил бүрийн 08 сарын сарын сүүлийн долоо хоногт явагддаг. Байранд орохыг хүссэн суралцагчид эцэг эх асран хамгаалагчийн хамт ирж гурвалсан гэрээ байгуулан дотуур байранд орно. Дараах зүйлсийг бүрдүүлнэ.
- Дотуур байранд орохыг хүссэн өргөдөл
- Эрүүл мэндийн дэвтэр /баталгаажуулсан байх/
- Сургуулийн эмчид үзүүлсэн үзлэгийн хуудас
- Цээж зураг 2%
- Ор дэрний хэрэгсэл Үүнд: / хөнжил, цагаан хэрэгсэл 2 ээлж, дэрний уут/
- Гэрийн шаахай
- Унтлагын хувцас
- Хувийн ариун цэврийн хэрэгсэл
Хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5-р баг, Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн дотуур байр
Хичээлийн байранд оюутнууд чөлөөтэй ашиглах боломж бүхий өндөр хурдны интернэт WIFI орчин бүрдсэн.
Оюутнуудын чөлөөт цагаараа интернэт ашиглан бие даалт, даалгавар, судалгааны ажил хийх, өөрийгөө бие даан хөгжүүлэх чиглэлээр ……. тоот лабораторийг ашиглах боломжтой.
МУБИС-ийн хичээлийн байруудад оюутнууд чөлөөтэй ашиглах боломж бүхий өндөр хурдны интернэт үйлчилгээний цэгүүд хичээлийн 1 болон 3-р байруудад байрладаг. Оюутнуудын чөлөөт цагаараа интернэт ашиглан бие даалт, даалгавар, судалгааны ажил хийхэд нь зориулан нийтийн талбайг тохижуулан ашиглаж байна. Оюутанд үйлчлэх төвийн 102, 103, 104 тоот бие дааж ажиллах өрөөнүүдэд өндөр хурдны утастай интернэт ашиглах боломжтой.
Оюутан суралцагчдад эрүүл аюулгүй хоол зуушаар үйлчлэх 40 хүний суудал бүхий оюутан кафе үйл ажиллагаа явуулдаг.
Оюутан кафе нь төрөл бүрийн зууш, иж бүрдэл, үндсэн болон ширхэгийн хоол, халуун, хүйтэн ундаа, сүү, сүүн болон буфетийн бараа бүтээгдэхүүн, төрөл бүрийн талх нарийн боовоор үйлчилдэг. Оюутан зоогийн газар нь Даваа-Баасан гаригуудад 11.00-17.00 цагийн хооронд ажилладаг.
Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн эмч нь хичээлийн байрны 309 тоотод байрлаж оюутан суралцагчид багш ажилтнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн, мэдээлэл зөвлөгөө өгч байна.
Эрүүл мэндийн үйлчилгээнд:
- Үзлэг
- Эмчилгээ
- Дасгал, хөдөлгөөн
- Тариа хийх
- Зөвлөгөө өгөх, сургалт мэдээлэл
- Яаралтай болон анхан шатны тусламж зэргийг үзүүлж байна.
Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран хичээлийн жилд 2-3 удаа оюутан суралцагчидаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулан эрүүлжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Сургуулийн эмч нь өвчилсөн оюутанд шаардлагатай гэж үзвэл хичээлийн 1-3 өдрийн чөлөө олгоно.
Оюутан суралцах хугацаандаа түр оршин сууж буй болон харъяа өрхийн эмнэлгээс дараах эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой. Үүнд:
- Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ;
- Амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ;
- Өдрийн эмчилгээ, үйлчилгээ;
- Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ;
- Уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ;
- Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл;
- Өрх, сум, баг, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт;
- Зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл;
- Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээ;
- Хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ;
- Жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ;