Сургуулийн танилцуулга
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж нь Монгол улсын Мэргэжлийн боловсрол сургалтын салбарт барилгын мэргэжлийн чиглэлээр тэргүүлэгч сургуулийн нэг мөн.
Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж нь байгуулагдсан 1984 оноос эхлэн өнөөдрийг хүртэл түүхэн хөгжлийн 35 жилийн хугацаанд барилга, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт нийт 10500 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэн улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэрээ оруулсаар ирсэн.
Өнөөдөр тус сургууль нь 17 мэргэжлээр 500 гаруй суралцагч, 40 гаруй багш сурган хүмүүжүүлэгч, 30 гаруй ажилтантайгаар сургалт, үйлдвэрлэл, бизнесийн чанартай цогц үйлчилгээг иргэд олон нийтэд үзүүлж, бүтэц, санхүүжилт, үйл ажиллагаандаа шинэчлэлт хийж алба, багийн системээр амжилттай ажиллаж байна.
Манай хамт олон 21-р зуунд дэлхийн жишигт нийцсэн өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхийн тулд чадамжид суурилсан чанартай сургалт явуулдаг, төгсөгчид нь 100% ажлын байраар хангагддаг, байнга шинэчлэгч, хөгжигч хамт олон байхын төлөө сэтгэл нэгдэн ажиллаж байна.
АЛСЫН ХАРАА
Монгол улс, бүс нутгийн хөгжлийн чиг хандлага, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чадамжтай ажилчин бэлтгэх, мэргэжлийн боловсрол сургалтын загвар сургууль болох
ЭРХЭМ ЗОРИЛГО
Мэргэжлийн өндөр ёс зүй ур чадвар, дэвшилтэт технологид тулгуурлан иргэдэд сургалт, үйлдвэрлэл, бизнесийн цогц чанартай үйлчилгээ үзүүлнэ.
СУРГАЛТЫН ОНЦЛОГ
№ | Индекс | Мэргэжил/ Чадамж | 1 жил | 2.5 | 1.5 | |
1 | CF | 7112-19 | Барилгын өрөг угсрагч | 1 | 2.5 | |
2 | CF | 7126-36 | Барилгын сантехникч | 1 | 2.5 | |
3 | CF | 7123-20 | Барилгын засал-чимэглэл | 1 | 2.5 | |
4 | CF | 7411-12 | Барилгын цахилгаанчин | 1 | 2.5 | |
5 | CF | 7212-14 | Гагнуурчин | 1 | 2.5 | |
6 | IM | 7223-17 | Оператор, металл боловсруулах машины /токарь, фрезер/ | 1 | 2.5 | |
7 | AT | 7231-20 | ХАА-н машин механизмын ашиглалт, засварчин | 1 | 2.5 | |
8 | IF | 5120-11 | Тогооч | 1 | 2.5 | |
9 | SO | 5141-11 | Үсчин | 1 | 2.5 | |
10 | CF | 7126-26 | Халаалт, агааржуулалт, хөргөлтийн тоног төхөөрөмжийн засварчин | 1 | ||
11 | IE | 7533-28 | Оёмол бүтээгдэхүүний оёдолчин | 1 | 2.5 | |
12 | CF | 7115-22 | Барилгын мужаан | 2.5 | ||
13 | CF | 7114-20 | Бетон арматурчин | 2.5 | ||
14 | TC | 821120 | Автомашины засварчин | 2.5 | ||
15 | IM | 7233-18 | Үйлдвэрийн машин, тоног төхөөрөмжийн механик | 1 | 2.5 | |
16 | CT | 8342-27 | Зам барилгын машин механизмын оператор | 1 | ||
17 | IO | 7421-16 | Цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан | 1 | 2.5 |
НАСАНД ХҮРЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТААР
- Мэргэжил олгох, мэргэжил дээшлүүлэх түр сургалт / 30-45 хоног /
- Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд / 5сар /
СУРГАЛТЫН ОРЧИН
МАНАЙ ХҮЧИН ЧАДАЛ, ДАВУУ ТАЛ
- 800 суудалтай хичээлийн байр
- Онолын сургалтын 30 кабинет
- Үйлдвэрлэл сургалтын 21 дадлагын газар, лабораторитай
- 100, 60 суудалтай 2 лекцийн танхим
- 240 суудалтай урлагийн танхим
- Спорт заал, биеийн тамирын талбай
- 48 суудалтай уншлагын тэнхим, номын сан
- 100 суудалтай цайны газар, 24 суудалтай зоогийн газар
- 250 ортой дотуур байр
- Сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмжөөр тоноглогдсон
- Суралцагч сар бүр – 70.000 төг тэтгэлэг авна
- Мэргэжлийн өндөр ур чадвартай багш нараар бүрэн хангагдсан
- Суралцагч мэргэжлийн ба бүрэн дунд боловсролыг зэрэг эзэмшинэ
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТ
Иргэний авьяас, сонирхол, хөдөлмөр эрхлэх хэрэгцээнд тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн мэргэжлийн ур чадвар, боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэх.