Хөдөлмөрийн яамны харъяа Дархан-Уул аймаг дахь

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдах

 Зөвлөлийн 2014 оны 11-р сарын  20-ны өдрийн хурлаар

 хэлэлцэн батлав.

Хөдөлмөрийн яамны харьяа Дархан-Уул аймаг дахь Политехник

Коллежийн  дүрэм

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Хөдөлмөрийн яамны харъяа Дархан-Уул аймаг дахь Политехник Коллежийн үндсэн зорилго, зорилт чиг үүргээ хэрэгжүүлэхэд баримтлах нийтлэг зарчим, бүрэн эрх, бусад байгууллагатай харилцах хэм хэмжээг тодорхойлж, сургуулийн үйл ажиллагааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.

1.2. Политехник Коллеж  нь Монгол Улсын Үндсэн хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль,  Боловсролын тухай хууль,  Хөдөлмөрийн тухай хууль,   Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Бага ,дунд боловсролын  тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм”-ийг үндэслэн боловсруулсан энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөнө.

1.3. Байгууллагын алсын хараа –Монгол улс, бүс нутгийн хөгжлийн чиг хандлага, хийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чадамжтай ажилтан бэлтгэх, мэргэжлийн боловсрол сургалтын загвар сургууль болох

1.4. Байгууллагын үнэт зүйлс – Чадамжтай мэргэжилтэн, Хувь хүний хөгжил, Тасралтгүй боловсрол, Бүтээлч сэтгэлгээ, Ил тод, хариуцлагатай байдал.

1.5. Байгууллагын эрхэм зорилго нь мэргэжлийн өндөр ёс зүй, ур чадвар, дэвшилтэд технологид тулгуурлан иргэдэд сургалт, үйлдвэрлэл, бизнесийн цогц чанартай үйлчилгээ үзүүлэхэд оршино.

1.6. Политехник Коллеж нь мэргэжил эзэмшүүлэх болон мэргэжлийн боловсрол олгох сургалт эрхэлнэ.

1.7. Политехник Коллеж нь бие даасан хуулийн этгээд байх бөгөөд тогтоосон журмын дагуу хийсэн лого, албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.

1.8. Политехник Коллежийн албан ёсны нэр нь “Хөдөлмөрийн яамны харьяа Дархан-Уул аймаг дахь Политехник Коллеж” мөн.

1.9. Хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5-р баг

Хоёр. Дархан-Уул аймаг дахь Политехник Коллежийн

сургалтын үйл ажиллагаа

2.1. Мэргэжлийн боловсрол олгох сургалт нь өдрөөр байна. Сургууль үндсэн сургалтын зэрэгцээ чадамжинд суурилсан сургалтаар шинэ мэргэжил, ур чадвар  эзэмших, давтан сурах, мэргэшлийн ур чадвар дээшлүүлэх болон тусгай зориулалтын богино хугацааны сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, суралцагчдын хэрэгцээ сонирхолд нийцүүлэн зохион байгуулж явуулна.

2.2. Сургалтын үйл ажиллагааг мэргэжил, сургалтын чиглэл, түвшин бүрээр мэргэжлийн боловсрол, сургалтын загвар стандартыг үндэслэн боловсруулж баталгаажуулсан сургалтын төлөвлөгөө, стандарт, хичээлийн хөтөлбөр, хичээлийн хуваарийн дагуу явуулна. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан стандарт, төлөвлөгөөг мөрдөнө.

2.3.Мэргэжлийн боловсрол олгох сургалтын хичээлийн жил 9 дүгээр сарын 1-ний өдөр эхлэнэ. Хичээлийн жил нь 18 долоо хоногоос багагүй хугацаанд үргэлжлэх  2 улиралтай байна.

2.4. Мэргэжил болон мэргэжлийн боловсрол олгох үйл ажиллагаанд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дүрэм, журам, эрх бүхий бусад байгууллагын баталсан мэргэжлийн боловсролын сургалт эрхлэх нийтлэг журмыг баримтлана.

2.5. Политехник Коллеж нь мэргэжпийн боловсрол олгох, мэргэжил, ур чадвар эзэмшүүлэх сургалтын онол дадлагын цагийн харьцааг сургалтын зорилгоос хамаарч Мэргэжлийн сургалтыг 20.80,  Мэргэжлийн боповсрол сургалтыг 30.70  байхаар уян хатан тогтооно. Онлайн, экстренат, зайны сургалтын хэлбэрүүд /давтан сургалтууд/  байна.

2.6. Дадлагын сургалтыг сургуулийн дадлагын газар дахь сургалт, үйлдвэрлэлийн нөхцөл дэх сургалт, төгсөлтийн өмнөх дадлага гэсэн гурван үндсэн үе шатаар дадлагын багш болон мэргэжлийн багшийн удирдлага дор ажил олгогчидтой хамтран сургалтын төлөвлөгөө, дадлагын удирдамжийн дагуу тогтоосон хэлбэр, хугацаа, шаардлагад нийцүүлэн зохион байгуулна. Дадлагын удирдамжийг сургалтын алба боловсруулан захирлаар батлуулж мөрдөнө.

2.7. “Политехник Коллеж-ийн суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлж дүгнэх журам”-ыг хөдөлмөрийн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан “Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлж дүгнэх үлгэрчилсэн журам”-ыг үндэслэн боловсруулж захирлын тушаалаар баталж мөрдөнө.

2.8. Дархан Политехник Коллеж нь суралцагч элсүүлэх ажлыг Хөдөлмерийн сайдын тушаалаар баталсан “МБС-ын байгууллагын элсэлтийг зохион байгуулах үлгэрчилсэн журам”-д заасны дагуу сургуулийн хүчин чадал багтаамжид тохируулан орон нутгийн Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, Хөдөлмөрийн төв  бирж, хөдөлмөрийн судалгааны институтын гаргасан судалгааны дагуу  Хөдөлмөрийн сайдын баталсан мэргэжлийн чиглэл, хяналтын тоонд үндэслэн Хөдөлмөрийн төв бирж, Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, ажил олгогчидтой  хамтран зохион байгуулна.

2.9. Дархан Политехник Коллеж нь төгсөгчдөд  мэргэжлийн боловсролын бичиг баримтыг “Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль”-ийн 16.8-д заасны дагуу бүрдүүлж, олгоно.

2.10. Политехник Коллеж нь суралцагчийн тодорхойлолт, суралцсан талаарх холбогдох мэдээ, нотолгоог суралцагчийн хүсэлтээр саадгүй гаргаж өгнө.

2.11. Дархан Политехник Коллеж нь суралцагчийн элсэлт, сургалт, төгсөлтийг зохион байгуулах ажлын байраар хангахад ажил олгогч,  хөдөлмөрийн хэлтэстэй хамтран зохион байгуулна.

2.12. Төгсөгчдийн мэргэжлийн чиглэлийн дагуу ажлын байртай болсон хувь хэмжээ нь сургалтын байгууллагын амжилтыг үнэлэх үндсэн үзүүлэлт болно.

2.13. Дархан Политехник Коллеж нь архив, бичиг хэргийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн явуулна. Сургуулийн үйл ажиллагаатай холбоотой статистик, бүртгэл, мэдээллийг бүрэн хөтөлж, суралцагч, төгсөгчдийн сурлага, боловсролын баримт бичгийн бичилт, олголтыг тогтоосон журмын дагуу зохион байгуулна.

2.14. Дархан Политехник Коллеж нь татан буугдсан тсхиогдолд архивийн баримт бичгийг зохих журмын дагуу бүрдүүлж, Үндэсний төв архив болон Хөдөлмөрийн Яамны Мэргэжлийн боловсрол сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүлээлгэн өгнө

Гурав. Дархан-Уул аймаг дахь Политехник Коллежийн удирдлага

   3.1. Дархан Политехник Коллежийн өөрийн удирдлагыг Дархан Политехник Коллежийн Удирдах зөвлөл хэрэгжүүлнэ.

   3.2. Удирдах зөвлөлтэй холбогдох харилцааг Боловсролын тухай хуулийн 33, 36 дугаар зүйл, “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм”-ийг үндэслэн боловсруулж баталсан өөрийн дүрмийн дагуу зохицуулна. Удирдах зөвлөл дэх багшийн төлөөлөл нь тухайн сургуулийн багш нарын хурлаас сонгогдсон, үндсэн багшийн орон тоон дээр ажилладаг байна.

   3.3. Удирдах зөвлөл нь Боловсролын тухай хуулийн 36.11 дэх хэсэг болон энэ дүрэмд заасны дагуу дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

   3.3.1. Холбогдох хууль тогтоомжийн дагуу МСҮТ-ийг хөгжүүлэх бодлого, стратеги төлөвлөгөө, бизнес хөтөлбөр, дүрмийг батлах, өөрчлөх;

   3.3.2. Дархан Политехник Коллежийн дүрэм батлах, түүнд өөрчлөлт оруулах;

   3.3.3. Захирлын зөвлөлийн саналыг үндэслэн Дархан Политехник Коллежийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн нийт хэмжээг тогтоох;

   3.3.4. Дархан Политехник Коллежийн хөрөнгө оруулалт, жилийн төсвийн хуваарилалтыг баталж, зарцуулалтад хяналт тавих;

   3.3.5. Дархан Политехник Коллежийн элсэлт, сургалт, төгсөлтийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн захиалгад нийцүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

   3.3.6. Сургалтын болон дотуур байрны зардлын хэмжээг зохих жишгийг баримтлан тогтоох;

   3.3.7. Дархан Политехник Коллежийн захирлын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх;

   3.3.8. Суралцагчдын эрх ашгийг хамгаалах;

   3.3.9. Удирдах зөвлөлийн жилийн үйл ажиллагааны тайланг үүсгэн байгуулагчид өгөх;

   3.3.10. Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх

   3.4. Дархан Политехник Коллеж нь хөдөлмөрийн зах зээлийн болон салбар үйлдвэрлэлд нэвтэрч байгаа шинэ техник технологийн судалгаа, төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгаа зэрэгт үндэслэн сургалт-үйлдвэрлэлийн ажлын чигийг тогтоох, түүний онол, арга зүйн түвшин, үр дүнг хэлэлцэж санал дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх зэргээр сургалт-арга зүй, судалгааны ажлыг ерөнхий удирдлагаар хангах үндсэн чиг үүрэг бүхий “Сургалт арга зүйн зөвлөл”-тэй байна.

   3.5. Сургалт арга зүйн зөвлөл нь Дархан Политехник Коллежийн үндсэн нэгжүүдийн багш нарын төлөөллөөс бүрдэх бөгөөд салбарын судалгааны байгууллагын мэргэшсэн судлаачид, түншлэгч байгууллагууд, ажил олгогчдын төлөөллөөс оролцуулж болно.

   3.6. Сургалт арга зүйн зөвлөлийн ажиллах журмыг захирлын тушаалаар баталж мөрдүүлнэ.

   3.7. Дархан Политехник Коллежийн өдөр тутмын үйл ажиллагааг Засгийн газар, удирдах дээд байгууллагын бодлого, тогтоол шийдвэр, дүрэм, журамд нийцүүлэн захирал удирдана. Сургуулийн захирал орон тооны байна. Захирал нь түүнийг томилсон төрийн захиргааны төв байгууллага болон Удирдах зөвлөлд ажлаа хариуцаж тайлагнана.

   3.8. Дархан Политехник Коллежийн захирлыг холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Хөдөлмөрийн сайд томилно.

3.9. Захирал эзгүй байх хугацаандаа  сургалтын албаны даргаар түр орлуулах бөгөөд энэ нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

3.10. Захирал нь дараах эрхтэй байна. Үүнд:

3.10.1. Багш, ажилтныг ажилд томилох, өөрчлөх, ажлаас чөлөөлөх;

3.10.2. Сургалтын үйл ажиллагаатай холбогдох асуудлаар суралцагч, эцэг эх, асран хамгаалагч болон зохих байгууллагад шаардлага тавьж шийдвэрлүүлэх;

3.10.3. Дотоод, гадаадын ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг сургууль, аж ахуйн нэгж, байгууллагатай хууль тогтоомжийн гэрээ, хэлцэл хийж, хамтран ажиллах;

3.10.4. Сургалтын бодлого. зорилт. үйл ажиллагааны шинэчлэл, үр дүнгийн гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар төсөл. Хөтөлбөр санаачлах, хэрэгжуүлэх, төсөл хөтөлбөртэй холбогдох төсвийн бус санхүүгийн нөөцийг удирдах зөвлөлөөр батлуулан захиран зарцуулах;

3.10.5. Төрийн, бүсийн, нутгийн захиргааны болон түншлэгч байгууллагын дэмжлэг авах. Сургууль хөгжүүлэх сан, мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх сан байгуулж, тэдгээрийн үйл ажиллагаа санхүугийн удирдлагыг. удирдах зөвлөл. дүрэм, журмаар тоггоосон хяналтын дор ил тод үр ашигтай хэрэгжүүлэх;

3.10.6. Сургалтын үйл ажиллагааны дэвшилтэт арга хэлбэрийг турших, нэвтрүүлэх;

3.10.7. Холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх;

3.10.8. Өөрийн сургуулийн багш, ажилтны цалин, урамшууллын бодлого, журам боловсруулж батлуулан мөрдөх;

3.11. Захирал нь дараах үүрэгтэй байна. Үүнд:

3.11.1. Мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх төрийн бодлогод нийцүүлэн сургууль хөгжүүлэх чиглэл, хөтөлбөр боловсруулан Сургалтын бодлогын зөвлөл, Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх;

3.11.2. Сургуулийг хэвийн, тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх, удирдлагаар хангах, тэдгээрийн үйл ажиллагааны чанарын талаар байнгын бүрэн мэдээлэлтэй байх, үр дүнг хариуцах;

3.11.3. Багш, ажилтан, суралцагчдыг сурч, хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэх, нийгмийн үйлчилгээнд хамрагдах нөхцлийг бүрдүүлэх;

3.11.4. Элсэлт, төгсөлтийн бүх шатанд ажил олгогч, нийгмийн бусад түнштэй хамтран ажиллах, суралцагчдаа дадлага хийх, сурч буй мэргэжлийн чиглэлээр ажлын туршлага эзэмшихэд нь зуучлах, төгсөгчдийг ажлын байртай холбох бодлого, арга хэмжээг удирдлагаар хангахад туслах үйлчилгээ үзүүлэх;

3.11.5. Багш, ажилтны үр бүтээлтэй ажиллах нөхцөл бүрдүүлэх, хамт олныг зөв төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх, хөгжүүлэх;

3.11.6. МСҮТ-ийн төсөв,  санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, эх үүсвэрийг бүрдүүлэх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах;

3.11.7. Сургалтын үйл ажиллагааны статистик тайлан мэдээг хугацаанд нь бүрэн зөв гаргах ажлыг зохион байгуулах;

3.11.8. Сургуулийн гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх, сургалт, судалгааны ажлын түншлэлийг өргөжүүлэх;

3.11.9. Иргэдэд мэргэжлийн чиг  баримжаа олгох мэргэжлээ зөв оновчтой сонгоход нь туслах, салбар сургууль,  багш,  ажилтны үйл ажиллагааг олон нийтэд таниулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах;

3.11.10. “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хууль”-д заасан ерөнхий менежерийн бүрэн эрх, үүргийг хэрэгжүүлэх;

3.11.11. Сургуулийн багшийн ёс зүйн дүрмийг баталж, хэрэгжилтийг хангуулах;

3.11.12. Хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг;

3.12. Сургуулийн захирал бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд холбогдох асуудлаар захиргааны шийдвэр гаргахад зөвлөгөө өгөх, захиргааны шуурхай удирдлагыг хангахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Захиргааны зөвлөл захирлын дэргэд ажиллана. Захиргааны зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг сургуулийн захирлын тушаалаар баталж, мөрдүүлнэ.

3.13. Дархан Политехник Коллеж нь багш нарын зөвлөлтэй байж болно. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь зөвлөлийн нийт гишүүдийн хуралдаан байна. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан багш нарын зөвлөлийн дүрмийг баримтлан ажиллана.

3.14. Дархан Политехник Коллежийн Сургалтын албаны дарга дараах чиг үүрэгтэй ажиллана. Үүнд:

3.14.1. Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн агуулга, стандарт, технологийн өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх бодлого боловсруулж, шийдвэрлүүлэх;

3.14.2.  Багшлах боловсон хүчнийг чадавхижуулах, давтан бэлтгэх, дотоод гадаадад мэргэжил дээшлүүлэх, гадаадаас багш урьж ажиллуулах, багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээний бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх;

3.14.3. Чадамжинд суурилсан сургалтын чанар, төвшинг дээшлүүлэх, хөтөлбөрийн аккредитаци хийх;

3.14.4. Сурах бичгийн хүртээмж, чанарт анхаарч бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

3.14.5. Сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавих;

3.14.6. Шинээр мэргэжил нээх, сургалт явуулах зөвшөөрөл авах, биелэлтэнд хяналт тавих;

3.14.7. Элсэлт, төгсөлтийн ажлыг удирдлагаар хангах;

3.14.8. Багш нарыг аттестатчлах, орон тоо, зэрэглэлийг тогтоох, шагнал урамшилд тодорхойлох, шийтгэл хүлээлгэх санал гаргах;

3.14.9. Багш нарын дунд тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлэх онол, заах арга зүйн семинар, сургалт зохион байгуулах;

3.14.10. Хариуцсан асуудлаараа ажлын хэсэг байгуулах, хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт гаргах, санал боловсруулж шийдвэрлүүлэх;

3.14.11. Захирлын зөвлөлийн шийдвэр, захирлаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх;

3.14.12. Багш нарын хичээлийн цаг хуваарилалтыг хянаж, гүйцэтгэлийг тооцох;

3.15. Дархан Политехник Коллежийн Аж ахуйн албаны дарга дараах чиг үүрэгтэй ажиллана. Үүнд:

3.15.1. Сургуулийн материаллаг бааз, ажлын байрны орчин нөхцлийг сайжруулах, боловсронгуй болгох хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;

3.15.2. Төсвийн зардлын норм, нормативыг боловсруулахад санал оруулах;

3.15.3. Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр олох;

3.15.4. Сургалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн нэгдсэн хангамж, үйлчилгээний ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавих;

3.15.5. Барилга байгууламжийн ашиглалт, хуваарилалт, өргөтгөлийн асуудлыг хариуцан гүйцэтгэх, барилга, барилгын их болон урсгал засварын ажлын зураг, төсөв, төлөвлөлт, санхүүжилтийг хариуцах, гүйцэтгэгчийг тендерийн үндсэн дээр сонгон шалгаруулж, ажлын явц, гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавих, хүлээн авах,  гүйцэтгэлийн дараа гарах ажлыг зохион байгуулах, хариуцах;

3.15.6. Оюутны байр, дадлагын газар, автограж, цайны газар, үйлчилгээний цэг гэх мэт нийтлэг үйлчилгээний нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах ажлыг удирдах;

3.15.7. Хамт олны нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

3.16. Дархан Политехник Коллежийн Нийгмийн түншлэл, олон нийттэй харилцах албаны дарга дараах чиг үүрэгтэй ажиллана. Үүнд:

    3.16.1 Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн Нийгмийн түншлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, түншлэлийн хүрээнд гаргасан шийдвэрийг сургуулийн хэмжээнд хэрэгжүүлэх, зохион байгуулах мэргэжлийн, цаг үеэ олсон зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр сургуулийн удирдлагыг хангах,

    3.16.2. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг салбар, мэргэжлээр тодорхойлж, элсэлтийн ажилд тусган ажиллах

     3.16.3. Сургууль болон хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлж, ажил олгогчид дэмжлэг үзүүлэх, туршлагаа түгээн дэлгэрүүлэх

            3.16.4. Сургууль болон үйлдвэр аж ахуйн нэгж, нийгмийн бусад түншлэгчдийн хоорондын хамтын ажиллагааны гэрээг хамтран  боловсруулж, гэрээний биелэлтэнд хяналт тавьж ажиллах, үр дүнг мэдээллийн хэрэгслээр сурталчилах

             3.16.5.Төгсөгчдийн тандах судалгааг зохион байгуулах, нэгтгэх, тайлагнах, удирдах ажилтнуудыг мэдээллээр хангах

             3.16.6.Ажил олгогчидтой хамтран төгсөгчдийг ажлын байраар хангах ажлыг зохион байгуулж, удирдлагаар хангах

              3.16.7.Үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ технологи, бүтээлч санаачлагуудыг судлаж, багш-инженер техникийн ажилтны харилцан туршлага судлах ажлыг зохион байгуулах

             3.16.8. Мэргэжлийн боловсрол, сургалтын нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх