Захирлын мэндчилгээ

Монгол улсын барилгын салбарын түүхэнд Барилгын II ТМС, Барилгын сургалт үйлдвэрлэлийн төв, Үйлдвэрлэл сургалтын төв , МСҮТ нэрээр мөнхлөгдсөн Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж нь чадварЛАГ багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан ажилчидтайгаар өдгөө 38 дахь хичээлийн жилээ эхлүүлж байна. Манай сургууль хөгжлийн түүчээ болсон барилга, үйлдвэрлэл, техник, үйлчилгээний чиглэлийн 17 мэргэжлээр суурь боловсролтой болон бүрэн дунд боловсролтой чадварЛАГ мэргэжилтэн болох хүсэл, сонирхолтой хүн бүрийг элсүүлэн 1-6 сар, 1 жил, 1.5 жил, 2.5 жил, 3 жил суралцуулан төгсгөдөг билээ.
Хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөж, чадварЛАГ мэргэжилтэн болох хэн бүхний өмнө бидний хаалга нээлттэй байх болно.
Эрдэм ном, ариун цагаан хөдөлмөрийн буян арвижин дэлгрэрх болтугай.

ЗАХИРАЛ Ч.ЛХАГВАСҮРЭН /доктор (Ph.D), дэд профессор/