ЕРӨНХИЙ ЭРДМИЙН ТЭНХИМ

Eрөнхий эрдмийн тэнхим нь суралцагчдын эрэлт хэрэгцээ сонирхолд нийцсэн, ерөнхий боловсролын сургалтанд суурилсан, мэргэжлийн уялдаа холбоог хангасан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, зөв хандлага, зөв хүмүүжил төлөвшилтэй мэргэжилтэнг бэлтгэх зорилготой. Багшлах боловсон хүчний  88 хувь нь магистр зэрэгтэй, 63 хувь нь мэргэжлийн тэргүүлэх, заах аргач зэрэгтэй.

Тэнхимийн зорилт

  • Багш бүр ажлын байрандаа тасралтгүй хөгжиж, сургалтын чанарыг ахиулах
  • Цар тахалын үеийн суралцагчдын хоцрогдолыг нөхөх, эрсдэлгүй суралцахад дэмжлэг үзүүлэх
  • Цахим хичээлийг сайжруулан, цахим хэрэглэгдэхүүний санг бүрдүүлэх

Ерөнхий эрдмийн тэнхим нь нийгмийн ухааны болон байгалийн ухааны бүрэлдэхүүнтэйгээр хичээл сургалтын үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ багш суралцагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, хөгжлийг дэмжих, чадавхжуулах хичээлээс гадуурх үйл ажиллагаануудыг  уламжлал болгон зохион байгуулдаг. Ерөнхий эрдмийн  тэнхимийн хичээлүүдээр зохион байгуулагддаг улсын олимпиад, уралдаан тэмцээнүүдэд багш, суралцагчид  жил бүр  амжилттай оролцож байна.

БАГШ НАРЫН АМЖИЛТУУДААС:

  1. Химийн багш Х.Одонтуяа МБСБ-ын багш нарын дунд зохион байгуулагдсан “ХИМИ -ХVII” улсын олимпиадад 1-р байр
    Монгол хэл, уран зохиолын багш Б.Байгальмаа МБСБ-ын багш нарын дунд зохион байгуулагдсан “Эх хэл бидний бахархал” монгол хэлний улсын олимпиад 5-р байр
  2. Англи хэлний багш Ш.Оюунбилэг МБСБ-ын багш нарын “Англи хэл- XIX” улсын олимпиадад 5-р байр
    Физикийн багш Ц.Амарсайхан МБСБ-ын багш нарын дунд зохион байгуулагдсан “Физик-XVIII” улсын олимпиадад 10-р байр
  3. Монгол хэл, уран зохиолын багш Б.Байгальмаа Дархан-Уул аймаг дахь ИДМСК-ын багш нарын дунд “Шилдэг цахим хичээл” шалгаруулах уралдаанд 2-р байр тус тус эзэлсэн.

Ерөнхий эрдмийн багш нар нь суралцагчдын хүсэл сонирхол дээр тулгуурлан  суралцагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, хөгжүүлж, төлөвшүүлэх, чөлөөт цагийг зөв, үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор “Эко түлхүүр”, “Сэтгэх чадвар” математикийн дугуйлан,  “Хос бичигтэн” үндэсний бичгийн дугуйлан, Герман хэлний дугуйлан, физикийн “Эврика” дугуйлан, сагсан бөмбөгийн секц дугуйлангуудыг хичээллүүлдэг.

СУРАЛЦАГЧДЫН АМЖИЛТ

  1. МБСБ-ын суралцагчдын дунд зохион байгуулагдсан “Физик -XVIII” улсын олимпиадад ЦТТҮА-2а ангийн суралцагч Г.Зээлиймаа 5-р байр, Автомашины засварчин-2а ангийн суралцагч Б.Саранбаатар 6-р байр
  2. МБСБ-ын суралцагчдын дунд зохион байгуулагдсан “Эх хэл бидний бахархал” монгол хэлний улсын олимпиадад Үсчин 2а ангийн суралцагч Ч.Төгөлдөр 5-р байр, Сан-2а ангийн суралцагч Э.Отгонтөгс 13-р байр
  3. Дархан-Уул аймгийн МБСБ-уудын дунд уламжлал болгон явагддаг “ХИМИ-VI” олимпиадад Үсчин 2а ангийн суралцагч Л.Урангоо 1-р байр, Үйлдвэр механик 1а ангийн суралцагч И.Энхтулга 2-р байр, Оёмол бүтээгдэхүүний оёдолчин 1а ангийн суралцагч Х.Бямбажав 2-р байр, Гагнуур 2а ангийн суралцагч А.Алтансор 3-р байр, Барилгын засал чимэглэл 1а суралцагч Б.Номин Тусгай байр тус тус эзэллээ.
  4. 2021-2022 оны хичээлийн жилийн ИДМСК-ын судлаач оюутнуудын “ЭРДМИЙН ЧУУЛГАН”-нд Дархан-Уул аймаг дахь Политехник колллежийн Химийн багш Х.Одонтуяагийн удирдсан Оёдлын техник технологич-2а ангийн суралцагч Ө.Хонгорзул, Г. Жаргалтуяа нар “ЦАХИМ ХИЧЭЭЛИЙН ҮЕД ТУЛГАРЧ БУЙ АСУУДАЛ” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

ЕРӨНХИЙ ЭРДМИЙН ТЭНХИМИЙН БАГШ НАРЫН ТАНИЛЦУУЛГА

НэрАлбан тушаалБоловсролын зэрэгМэргэжлийн зэрэгЦахим хаяг
1Б.БайгальмааМонгол хэл, уран зохиолын багшМагистрТэргүүлэхbatbaigali0109@gmail.com
2Э.СолонгоМонгол хэл, уран зохиолын багшМагистрЗаах аргачsolongoo983@gmail.com
3Э.БаяржаргалМонгол хэл, уран зохиолын багшМагистрантenkboldbayarjargal@gmail.com
4Ц.ОргилмааМонгол хэл, уран зохиолын багшМагистрorgilmaa.ts@dpc.edu.mn
5Т.ИтгэлтханьМатематикийн багшМагистрЗаах аргачitgeltkhani0317@gmail.com
6Я.МягмарсүрэнМатематикийн багшБакалаврmyagmarsuren.ya@dpc.edu.mn
7М.НармандахМатематик, мэдээллийн технологиМагистрnarmandakh.m@dpc.edu.mn
8Ц.АмарсайханФизикийн багшМагистрантЗаах аргачts.amarsaikhan99@gmail.com
9С.ЭрдэнэсайханТүүх, нийгмийн ухааны багшМагистрЗаах аргачerdenesaikhansukhbaatar496@gmail.com
10Т.НямсүрэнЭдийн засгийн багшМагистрnymsuren.t@dpc.edu.mn
11Т.БатбаярБиеийн тамирын багшМагистрЗаах аргачotgonhuslen99@gmail.com
12Б.ОюунбилэгАнгли хэлний багшМагистрЗаах аргачOonoo702@gmail.com
13Ш.ОюунбилэгАнгли хэлний багшМагистрТэргүүлэхbilgeeouyn@gmail.com
14Ц.ОдонтунгалагБиологи, эрүүл мэндийн багшБакалаврodontungalagtsagaantsooj89@gmail.com
15Х.ОдонтуяаХими, амьдрах ухааны багшМагистрТэргүүлэхodnoodno1216@gmail.com
16Э.ОюунцэцэгХимийн багшМагистрЗаах аргачerdeneeoyuntsetseg@gmail.com