Оросын Холбооны Улс

2005 оноос эхлэн ОХУ-ын Хиагт хотын 34-р мэргэжлийн сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулан, жил бүр багш, оюутан солилцох хөтөлбөр хэрэгжүүлэн харилцан туршлага судлах, мэргэжлийн уралдаан тэмцээн зохион байгуулах чиглэлээр өнөөг хүртэл үр дүнтэй хамтран ажиллаж байна. 2012 оноос тус сургууль ОХУ-ын Буриад улсын Барилга үйлдвэрлэлийн технологийн техникум болон өргөжсөнөөр Харанхой дахь техникум, Онохой дахь мэргэжлийн сургууль зэрэг салбар сургуулиудтай нь хамтран ажиллаж байна.

VSO-Английн Олон Улсын Байгууллага

2006-2008, 2012 онуудад тус сургуулийн дэргэдэх Бизнес Инкубатор Төвд Английн ивээх сан VSO байгууллагаас бизнесийн зөвлөх мэргэжилтнүүд бизнесийн сургалтыг Дархан Политехник Коллеж, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, бүсийн хэмжээнд зохион байгуулж, бизнесийн шинэ санаатай хүмүүс, бизнес эрхлэгчдэд төсөл, бизнес төлөвлөгөө боловсруулахад нь зөвлөхийн үйлчилгээг тогтмол үзүүллээ.

ХБНГерман Улс

2006-2009 онд хэрэгжсэн ГХА-ны “Хотын хөгжил, барилгын салбар болон мэргэжлийн сургалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Барилгын шугам зураг”, “Бетон арматур”-ын мэргэжлийн ангиудыг нээн хичээллүүлж, ажил олгогчдын оролцоотой сургалтын хөтөлбөр боловсруулан сургалтад нэвтрүүллээ. Мөн багшийг чадавхижуулах зорилгоор шинэ технологи эзэмшүүлэх сургалтуудыг төвийн бүсийн мэргэжлийн багш нарын дунд зохион байгууллаа.
2007 онд Аuto Disk компаний программыг албан ёсоор хэрэглэх лиценз авч сургалтандаа ашиглаж эхлэв.

Германы Олон Улсын Хамтын Ажилгааны Нийгэмлэг

2012 оноос ГОУХАН-ийн “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл хэрэгжиж, 2014-2015 оны хичээлийн жилд ”Үйлдвэрлэлийн механик”-ийн мэргэжлийн анги шинээр нээгдсэн ба сургалтын багаж хэрэгслийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор 45 000 орчим еврогийн хөрөнгө оруулалт хийгдэж, мэргэжлийн багш нарыг ХБНГУ-д чадавхжуулан, мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамруулж байна. Төсөл 2019 он хүртэл үргэлжилнэ.

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг

2006-2008 онд Япон улсын “Жайка” байгууллагатай хамтран сургуулийн тогоочийн мэргэжлийн багш сурагчид болон төвийн бүсийн тогоочийн мэргэжлийн багш нарт чадавхижуулах сургалт-семинар зохион байгуулж мэдлэг түгээх, зөвлөхийн үйлчилгээг үзүүллээ.

Монголын Мянганы Сорилтын Сан

2010-2013 онд ММСС-ийн ТБМС-ын төслийн “Тэргүүн туршлагыг хөгжүүлэн дэлгэрүүлэх” өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан 30 000 $-ын хөрөнгө оруулалтаар багш нарыг чадавхижуулах, ажиллах орчинг сайжруулж шаардлагатай техник хэрэгслээр хангалаа. 3 жил дараалан элсэлтийг ММСС-ийн мониторонг үнэлгээний алба, монголын маркетингын зөвөлгөө өгөх газартай хамтран “Санамсаргүй түүвэр”-ийн аргаар зохион байгуулж ажиллаа.

ММСС-ийн ТБМС-ын төслөөр 1 сая долларын хөрөнгө оруулалт хийгдэж, токарь, халаалт хөргөлтийн дадлагын газруудыг шинээр, гагнуур, сантехникийн дадлагын газруудыг шинэчлэн тоноглов.

2012-2014 онд АНУ-ын Энхтайвны корпусын “Хүүхэд залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-ийн сайн дурын ажилтан урьж ажилуулж байна.

Солногосын Олон Улсын Хамтын Ажилгааны Нийгэмлэг

2011-2012 онд БНСУ-ын Элчин сайдын яам, “КОЙКА” Олон улсын байгууллагатай хамтран “Euro Form System” буюу “Хэв хашмал угсрах, задлах технологи”-г нэвтрүүлж сургалтанд ашиглаж эхэлснээс гадна хэв хашмалыг угсрах, задлах, бетон цутгах технологийг бодитойгоор сурагчид хийж турших “Полигон”-ыг сургуулийн гадна талбайд байгууллаа. Уг төслийн санхүүжилт 70 000$

БНЧех Улс

2011-2013 онд Монгол Улс, БНЧУ-ын засгийн газрын хэлэлцээрийн дагуу Прагийн Байгаль Шинжлэлийн Их Сургуулиас “ХАА-н машин механизмийн засвар ашиглалт“-ын мэргэжлийн ангийг шинээр нээж хичээллүүлэхэд 270 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, сургалтын трактор, машин механизм, биет үзүүлэн, симулятор, сургалтын техник хэрэгсэл, хэрэглэгдхүүн нийлүүлэгдсэн ба 2012 оны 09-р сараас сургалт эхэллээ. 
Мөн хүнсний ногоо нөөшлөх, даршлах лабратори байгуулж, насанд хүрэгчдэд богино хугацааны сургалтуудыг тогтмол явуулж байна.