Бизнесийн алба
Дархан Бизнес Инкубатор Төв
Зорилго:
Зах зээлд бие даан хөгжих чадвартай аж ахуйн нэгжийг бойжуулж, бизнесийн үйл ажиллагаа болон үйлдвэрлэлээ өргөжүүлэн хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлснээр жижиг, дунд бизнесийг дэмжиж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн улмаар бүс нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахад оршино.
Танилцуулга:
Монгол улсын засгийн газраас нийгмийн хамгааллын салбарыг хөгжүүлэх төслийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 5 бүс нутагт ХХҮГ дэргэд болон МСҮТөвүүдийг түшиглэн Бизнес инкубатор төвүүдийг байгуулахаар шийдвэрлэсэн юм. Дархан Бизнес Инкубатор төв нь БСШУЯ-ны харъяа Дархан Политехник Коллежийн дэргэд 2005 оны 2-р сарын 25-аас үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Аж ахуй эрхлэх сургалтаар жилдээ 300-350 бизнес шинэ санаа бүхий иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчид хамрагдаж байна.
Үр дүн:
– Дархан сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл
– Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээл, тусламжууд
– Арилжааны банкны зээл
– Бусад зээл тусламж зэрэгт зуучилж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Сургалт зөвлөгөө:
– Олон улсын хөтөлбөрөөр батлагдсан “Бизнесээ эхэл, Бизнесээ хөгжүүл” сургалт
– Бүлгийн сургалт
– Бизнес санаа
– Нягтлан бодох бүртгэлийн сургалт
– Бизнесийн зөвлөгөө өгөх
– Бусад
Сургалтын төрөл:
– Худалдааны газрын үндсэн ажилтан /худалдагч/
– Хангамжийн нярав
– Төлбөр тооцоо, цалин хөлсний нягтлан бодогч
– Худалдаа хангажмийн төлөөлөгч
– Борлуулалт, зар сурталчилгааны ажилтан
– Бизнес үйлчилгээний төлөөлөгч
– Үсчин
– Тогооч
– Барилгын сантехникч
– Гагнуурчин
– Барилгын засал чимэглэлчин
– Оёмол бүтээгдэхүүний оёдолчин
Хамтран ажилладаг байгууллагууд:
– Дархан-уул аймийн ЗДТГазар
– Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумдын ЗДТГазар
– Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо
– Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “ Бизнесээ эхэл, Бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийн баг
– Хөдөлмөр халамж үйлчилгээний газар
– Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумдын “Сум хөгжүүлэх сан”
– Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд
– Дархан ЖДҮДТөв
– ХАҮТэнхим
– Дархан АҮПарк
– МУЗНийгэмлэг Дархан-Уул аймаг дахь салбар хороо
– Орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд