2025 оны 10-р сарын 13-17-нд Дархан политехник коллежийн Барилгын мэргэжлийн багш, суралцагчид “Дулаан шийдэл II” төслийн хүрээнд зохион байгуулагдсан сургалтад хамрагдсанаар:
Мэргэжлийн хөтөлбөрт сүүлийн үеийн дэвшилтэт технологи, арга зүйг тусгаж түгээн дэлгэрүүлэх
Барилгын дулаан алдагдлыг бууруулах, түлш эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, агаарын бохирдлыг бууруулахад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх
Оюутан суралцагчдын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлж, суралцах хугацаандаа орлого олох зэрэг боломжууд бүрдэж байна.
Сургалт зохион байгуулж хамтран ажилласан төслийн хамт олонд талархал илэрхийлье.

